Нам, нэр дэвшигчдийн штабтай хийх уулзалтад АН-ын штабаас П.Булгансайхан, МАН-ын дарга С.Оюундарь, С.Эрдэнэцэцэг нэр дэвшигчийн штабаас С.Цогтгэрэл нар оролцлоо. Сумын Сонгуулийн хорооны дарга Ц.Номин дараах мэдээллийг өглөө.
1. Сумын сонгуулийн хороо, санал авах байрын үйл ажиллагаа
2. Нам, нэр дэвшигчдийн ажиглагч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах машинд сууж болохгүй тухай
3. Ойрын хугацаанд цаг агаарын мэдээ байнгын хур тунадас орох төлөвтэй байгаа тул аюул осол, эрсдлээс хамгаалах тухай асуудлуудын талаар мэдээлээд Сонгуулийн тухай хуулийг сурталчлах, сонгуулийн үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцох талаар хамтран ажиллахыг хүслээ.