Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

"Адуучны соёл" өдөрлөг

2016-07-06

Ёлгос багийн ИТХ-ын дарга Г.Амарбаясгалан, Засаг дарга Б.Энхсайхан нарын санаачлагаар зохион байгуулагдсан "Адуучны соёл" өдөрлөгийг уламжлал ёсоор сумын ИТХ ивээл дороо зохион байгууллаа. Тус өдөрлөгт сумын ИТХ-ын дарга Х.Сүхбат, Нарийн бичгийн дарга Ц.Номин, 1-р багийн ИНХ-ын дарга Ч.Амартайван, 3-р багийн ИНХ-ын дарга Б.Амартүвшин, 5-р багийн ИНХ-ын дарга Д.Даваадорж нар оролцлоо.
"Адуучны соёл" өдөрлөгийн үеэр:
1. 3 насны морьдын уралдаан
2. Морь булигуулах тэмцээн
3. Ташуур шүүрэх тэмцээн
4. Хос морьтон шалгаруулах тэмцээн
5. Шигшмэл 32 бөхийн барилдаан
6. Гар бөмбөгийн тэмцээнүүд зохион байгуулагдсан бөгөөд сумын ИТХ-ын төсвөөс зарцуулсан 150000 төгрөгөөс бусад төсвийг хандиваар босгосон байна. Өдөрлөгийн төсөв урьдчилсан байдлаар 800000 төгрөгийн хандив дэмжлэг цугласан бөгөөд хандивлагчдын дэлгэрэнгүй мэдээллийг хандивын хөрөнгийн зарцуулалтын хамтаар дэлгэрэнгүйгээр эргэн мэдээлнэ.