Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2016-07-21

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Б.Аюуш, Х.Буянтогтох, Н.Бор, Х.Сүхбат нар хүрэлцэн ирлээ. Ирц 57.1% байлаа. Хуралдаанаар:
1. Рашаан ашигласны төлбөр тогтоох тухай асуудлуудыг хэлэлцлээ. Асуудлыг байгаль орчны тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн ахлах байгаль хамгаалагч Г.Заяат танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тэргүүлэгчдээс байгаль орчны тогтвортой хөгжлийн бодлогын тасаг нэртэй боловч аялал жуулчлалтай холбоотойгоор хог шороог нь цэвэрлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, рашаан усны ашиглалтыг зөв, сайн болгох бодлого боловсруулах асуудлыг хийх тухай санууллаа. Өнөөдрийг хүртэл рашаанаар үйлчлүүлэгчдийн тооны судалгаагүй явна гэдэг бол тасгийн ажил сул байгаагийн шинж. 2016 оны 11 сарын 01 хүртэлх хугацаанд сумын рашааныг ашиглах, иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах, тогтоол шийдвэрийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр таниулах, рашаан усаар үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч нэгтгэж ажилдаа хэрэглэх шаардлагатай тухай анхаарууллаа.
Байгаль орчны тасаг өөрсдөө сайхан санаачлаад рашаан булгийнхаа танилцуулгыг хийгээд соёлтой боловсон сайхан үйлчүүлэх тухай санамж, самбарууд байрлуулаад явах юм бол иргэдийн хэрэглээний соёл дээшилнэ шүү дээ гээд эмчилгээ сувилгааны зорилулалтаар рашааныг ашиглахад хүн өдөр нь 200, 250, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашиглахад 1000, 2000 байхаар тогтоолоо.
Халуун рашаан эмчилгээнийх нь 250, үйлдвэрлэл болон үйлчилгээний зориулалтаар бол 1000 байх юм.