Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Залуус сумын ИТХ-ын мэдээллийг цахимаар авч байна.

2016-08-12

Мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрийн байгууллага мэдээ, мэдээллээ иргэдэд цаг тухай бүр, шуурхай, ил тодоор мэдээлэх үүрэгтэй бөгөөд сумын ИТХ-аас цахим болон цаасан хэлбэрээр мэдээ мэдээллийг түгээсээр ирсэн бөгөөд 2016 онд сар бүрийн ажлын товчооныг мэдээлэх хуудас иргэдийн талархлыг хүлээгээд буй билээ.
Санал асуулгад оролцсон 18-35 насны 75 залуусын 45.3% нь цахим мэдээллийг авч хэвшсэн байна. Бусад залуусын хувьд мэдээллийн самбараас болон, найз нөхдөөсөө мэдээлэл авдаг тухай хариулсан байна.
Сумын ИТХ-ын цахим дэд сайтыг "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслөөс 2013 онд анх санаачлан бүтээсэн бөгөөд 2014, 2015 онд хөгжүүлэх уралдааныг зарлахад тус сумын ИТХ-ын цахим дэд сайт хөгжүүлэлтээрээ шалгарсан тухай тухайн үед мэдээлж байсан.