Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сумын ИТХ-ын хуралдаанд Залуусын оролцоо хангагдахгүй байна.

2016-08-13

Сумын ИТХ 2013 онд "Иргэдээс сумын ИТХ, Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцох журам"-ыг боловсруулан баталж мөрдсөн байна. Иргэдээс нээлттэй, хүсэлтээрээ хуралдаанд оролцож, хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асуух, санал асуух боломжийг нээлттэй болгосон бөгөөд 2013 оны 06 сард сумынхаа хөгжлийн төлөвлөгөө 2013-2023-ыг хэлэлцэхэд хамгийн олон иргэн буюу 61 иргэн /ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын ажилтнуудыг оруулалгүйгээр/ оролцож байсан билээ. Гэтэл энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжийг ашиглаж чадаж буй эсэх талаар 18-35 насны залуусаасаа асуухад 66.6% нь огт оролцож байгаагүй бөгөөд цаашид ч оролцохыг хүсэхгүй тухайгаа илэрхийллээ. Учир нь өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож буй тул шаардлагагүй гэж үзсэн хэсэг байхад би оролцоод юу ч өөрчлөгдөхгүй гэсэн хандлага давамгайлж байлаа.