Залуучуудын шууд оролцооны боломж, ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажил, үйлчилгээ санал асуулгыг багийн ИНХ-аар хэрэгждэг билээ. Дэлхийн залуучуудын өдөрт зориулан авсан санал асуулгын хүрээнд багийн ИНХ-даа 2013-2016 оны хооронд хэдэн удаа оролцсон бэ? асуултад хариулт авахад алдаг оног, алаг цоог гэдэг шиг хариулт гарлаа. Дүгнэлтийг үзэгч, уншигч та бүхнээс хийж бидэнд санал зөвлөмж ирүүлэх байх хэмээн найдаж байна.