Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Шинэ номоо гардан авлаа.

2016-08-15

Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номингийн 2014 оноос хойш хэвлэж, нийтлүүлэн олны хүртэл болгосон илтгэл эссэнүүдийн эмхэтгэл хэвлэлтээс гарлаа. Тус номд:
1. НӨУБ-ын чадавхыг дээшлүүлэхэд тулгамдаж буй асуудал 2014 он.
2. НӨУБ-ын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх арга барил, манлайллын арга зам 2015 он.
3. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах нь 2016 он.
4. Хятад мотоцикл ба гэмт хэрэг 2015 он.
5. Архидан согтуурахтай тэмцэх ажлыг олон нийтийн оролцоотойгоор төлөвлөх нь 2016 он.
6. Ухааны ихийг уламжлалаасаа эссэ 2014 он багтсан байна.
Монголын нутгийн удирдлагын холбоо, ХБНГУ-ын Конрад Аденауер сангаас уламжлал болон зохион байгуулагдсан үндэсний эрдэм шинжилгээний уралдаанаас НӨУБ-ын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх арга барил, манлайллын арга зам, Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах нь судалгааны илтгэлүүд нь 2015, 2016 онуудад 3-р байр эзэлсэн бол Хөвсгөл аймгийн ГХУСАЗЗ, хууль хяналтын байгууллагуудаас зарласан эрдэм шинжилгээний хуралд "Хятад мотоцикл ба гэмт хэрэг" илтгэл нь тусгай байр эзэлсэн. 2016 онд Ариун мөр клубын тэргүүн Д.Санчирдоржтой хамтран бичсэн "Архидан согтуурахтай тэмцэх ажлыг олон нийтийн оролцоотойгоор төлөвлөх нь" илтгэл тус уралдааны 2 дугаар шатанд шалгарсан юм.
Ц.Номингийн бие даасан 4 дэх ном хэвлэгдэхэд ХБНГУ-ын КАС-ын санхүүжилт ихээхэн хувь нэмэр оруулсан байна. НӨУБ-ын ажилтан сонгуультанууд тус номын талаарх санал, шүүмжээ зохиогчийн nomio_ts@yahoo.com хаягруу илгээн санал солилцож ажиллаж буй салбарынхаа хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.