Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Залуучууд ИТХ-д санал хүсэлтээ илэрхийлж байна.

2016-09-12

18-35 насны залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий санал асуулгын 2 дахийг явуулахын өмнө санал асуулгын асуултыг хэрхэн ойлгох вэ? туршилтыг хийлээ. Туршилтад ЗДТГ-ын нийгмийн ажилтан З.Ариунзаяа, 4-р багийн иргэн Б.Мөнхгэрэл нар оролцож санал хүсэлтээ илэрхийллээ. Энгүйнаран ТББ-ын сургагч багш Ц.Номин, Д.Чанцалмаа, Ч.Амартайван нараас харилцан ярилцаж санал асуулгын асуултыг засан сайжруулах, асуултыг оновчтой, ач холбогдолтой  болгоход дээрх залуусын санал хүсэлтийг авч ажиллаа. Санал асуулга 14 асуултаас бүрдэх бөгөөд залуучуудын хэрэгцээг тандан тодорхойлох,  сумын ИТХ, багийн ИНХ, сумын Засаг дарга түүний Тамгын газрын үйл ажиллагааг залуучуудын хэрэгцээ сонирхолд үндэслэн тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх асуудлыг тодруулахад чиглэж байна. Санал асуулгын төслийг төслийн нэгжид хүргүүлсэн бөгөөд Арбулаг, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр сумын нийт 270 залуугаас авах юм.