Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын дарга сургуулийн дотуур байрын барилгын ажлын явцтай танилцлаа

2016-09-15

Сумын ИТХ-ын дарга Х.Сүхбат 12 жилийн сургуулийн дотуур байрын барилгын ажлын явцтай танилцлаа. Барилгын ажил 2 дахь жилдээ үргэлжилж буй цахилгааны монтаж, дотоод заслын ажил хийгдэж байлаа. Ажлын 80% хийгдсэн тухай барилгын инженер Б.Батсайхан ярьж байлаа. Гэрээний дагуу 2016 оны 12 сард ашиглалтад өгөх ёстой боловч санхүүжилт хийгдэхгүй удааширч байгаа юм байна.