Багийн Иргэдийн нийтийн хуралд залуучуудын оролцоог тандах судалгааны үр дүнгээр тодорхойлогдсон "Багийн Иргэдийн нийтийн хуралд залуучуудын оролцоо сул байна" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийг төслийн багийн гишүүд, сумын залуучуудын төлөөллийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд энэ 2 дахь удаагийнх нь юм.
Өмнөх хэлэлцүүлэг 09 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд 12 залуучууд хамрагдсан бол өнөөдрийн хэлэлцүүлэгт 8 залуучууд хамрагдаж санал бодлоо илэрхийллээ. Төслийн үйл ажиллагааг сайшаан дэмжиж цаашид зохион байгуулагдах үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдах, бусдад түгээн дэлгэрүүлэх, төслийн багийн гишүүдтэй хамтран ажиллах талаар санал гаргаж байлаа.