Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Чандмань-Өндөр суманд ажиллаж байна.

2016-09-24

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын иргэд сонгогчидтой хийх уулзалт тус суманд өнөөдөр 19 цагаас боллоо. Уулзалтаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг танилцуулан иргэд, сонгогчдын санал хүсэлтийг сонсон, асуусан асуултад хариулт өглөө. УИХ-ын гишүүн 28 хүний бүрэлдэхүүнтэй багийн хамтаар Хөвсгөл аймагт ажиллаж буй бөгөөд хэвлэл мэдээлэл, урлаг соёлын төлөөлөл, аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар нар ажиллаж байна. Уулзалтын үеэр УИХ-ын эрхэм гишүүн Л.Мөнхбаатар УИХ-ын гишүүний цалингаа Хөвсгөл аймгийн оюутнуудад тэтгэлэг болгон өгөхөөр шийдвэрлэснээ хэлсэн юм. Сурах эрмэлзлэлтэй боловч амьдралын боломж тааруугаас эдийн засгийн хүндрэлд өртдөг олон олон оюутнуудад бас нэгэн боломж нээгдсэнд иргэд талархалтай байлаа.