12 жилийн сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хоол цай, салат хийн төрийн албан хаагчдад зарж байна. Хоол цай борлуулсан орлогоо ангийн фонддоо хандивлах юм байна. Эдийн засгийн хямрал, өрх гэрийн өр нүүрлэсэн өнөө цагт эцэг эхийнхээ үүрэх хүндхэн ачаанаас өөрсдийн хөдөлмөрөөр хөнгөвчилж байгаа эдгээр сурагчидыг хүндэтгэхгүй байхын аргагүй юм. Ариун цагаан хөдөлмөр, ажил хөдөлмөр хийх хүсэл сонирхлоороо хийсэн хийсэн хуушуур, салат, цай нь үнэхээр сайхан амттай болжээ.
Хүүхдүүдээ дэмжих хоол цайг нь авч урам өгөхийг иргэдээсээ хүсье.