УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн тэтгэлэгт хамрагдсан ТББ-ууд нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийнхөө танилцуулга, хэрэгжүүлж буй ажил цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны төлөвлөгөө, тулгарч буй сорилт бэрхшээлүүд, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэх талаар мэдээлэл, сургалт, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
"Нутгийн удирдлагын төрийн бус байгууллагуудын хөгжил, хамтын ажиллагаа ба тэтгэлэгт хөтөлбөр" семинарт Монголын нутгийн удирдлагын холбоо, Тунгаамал ТББ, Орон нутгийн хөгжлийн хүрээлэн, Хил хязгааргүй алхам ТББ, Нутгийн удирдлага-иргэдийн хяналт ТББ, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэг, Монголын баг сумдын үндэсний холбоо, Энгүйнаран ТББ гэсэн 8 төрийн бус байгууллагын төлөөллүүд хамрагдлаа.
Харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх энэхүү семинарын дараагаар Төрийн бус байгууллагыг хэрхэн удирдах вэ? /Д.Сүрэнчимэг, Өөрчлөлтийг чиглүүлэгч ТББ/, Модераторын сургалт /Д.Бэрцэцэг Нутгийн удирдлага-иргэдийн хяналт ТББ, Б.Хандсүрэн Орон нутгийн хөгжлийн хүрээлэн/, Нутгийн удирдлагын ТББ-уудад Khural.mn цахим хуудасны сургалт /Н.Батцэрэн, Б.Чинзориг, У.Ренчинсүрэн Идеа девелопмент компани/ сургалтууд хийгдлээ.