Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

"НӨУБ ба залуучууд" гарын авлагыг танилцууллаа

2016-10-24

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 57.1%-ийн ирцтэйгээр хуралдаж:
1. Анхдугаар хуралдааны тов тогтоох тухай
2. Шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн үнэмлэх, гарын авлагат хөрөнгө зарцуулах тухай
3. "НӨУБ-ын үйл ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь" төслийн үйл ажиллагааны мэдээллийг хэлэлцлээ.
Анхдугаар хуралдааныг 2016 оны 11 сарын 03-ны 11 цаг 45 минутад сумын Соёлын төвд хуралдуулах, шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдөд үнэмлэх, гарын авлага өгөх зардлын 102000 төгрөгийг зарцуулах тухай тогтоол баталлаа.
НӨУБ-ын үйл ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь төслийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын дэлгэрэнгүй мэдээллийг төслийн багийн ахлагч Ц.Номингоос танилцуулж "НӨУБ ба залуучууд" номын агуулгыг сайжруулах санал асуулгыг авлаа. Төслийн үйл ажиллагаа 2016.12.10-нд дуусна.