Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаан хуралдлаа.

2016-11-04

Ээлжит орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бий болсон ИТХ-ын бүрэлдэхүүн 2016.11.03-ны өдөр сумын Соёлын төвд Анхдугаар хуралдаанаа хийлээ. Анхдугаар хуралдаан 11 цаг 45 минутад эхэлсэн бөгөөд хүрэлцэн ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 21 ирц 100% байлаа.

Хуралдаанаар:


1.Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай


2. Сумын ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай


3. ИТХ-ын даргыг сонгох тухай


4. ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай


5.Ажлын хэсэг байгуулах тухай /Сумын ИТХ-ын 2016-2020 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах/

        6. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа амжилттай хэлэлцсэн хуралдааны зохион байгуулалтын асуудал хэлэлцэхэд ИТХ-ын даргад Б.Аюуш, Х.Сүхбат нар нэр дэвшин 74.1%-иар Б.Аюуш сонгогдлоо.

Сумын Засаг даргад Х.Энхтүвшин, Д.Чинзориг нар дэвшихэд Х.Энхтүвшин 61.0%-ийн санал авч сумын Засаг даргад нэр дэвшлээ.

Анхдугаар хуралдаан 16 цаг 40 минутад өндөрлөхөд сумын Засаг дарга Х.Энхтүвшингээс үргэлжлүүлээд Хоёрдугаар хуралдаан хийж "Төсвийн тодотгол"-ыг хэлэлцэж өгнө үү? гэсэн хүсэлтийг 15 төлөөлөгч дэмжиж Хоёрдугаар хуралдааныг хийж дээрх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр мөн өдрийн 17 цагт Хоёрдугаар эхлэн 17 цаг 38 минутад хэлэлцэх асуудлаа "Төсвийн тодотгол хийх тухай"

 тогтоолыг батлан гаргаснаар хуралдаан өндөрлөлөө. Холбогдох тогтоолуудыг "ИТХ-ын тогтоол" цэснээс үзнэ үү.ы