ДОХ-ын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэх өдрийг угтан сумын ИТХ, ЭМТ сургалт мэдээлэл хийж, сургалтанд оролцогчдыг гарын авлагаар хангалаа. Уг үйл ажиллагааны үеэр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, УЗХ-ны дарга Ц.Номин, 1-р багийн ИНХ-ын дарга Ч.Амартайван, 4-р багийн ИНХ-ын дарга Д.Чанцалмаа, Ариун мөр клубын тэргүүн Д.Санчирдорж нар сумын Улаан Загалмайн хороог төлөөлөн мэдээлэл сургалт хийсэн бол дээрх өдөрлөгийн сургалтуудыг нийгмийн эрүүл мэндийн ажилтан Ц.Нарангэрэл хийж, лаборант н.Надмидцэрэн цусны шинжилгээ авлаа. Сургалт арга хэмжээ:
1. 20-35 насны залуучуудад НҮЭМ, БЗДХ-аас сэргийлэх сургалт
2. Сумын УЗХ-ны эрсдэлт зан үйлээс татгалзах нь мэдээлэл гарын авлага, бэлгэвч тараах
3. БЗДХ-ын шинжилгээ авах
4. Сургалт мэдээллээр авсан мэдлэгийн хүрээнд "АХА" тэмцээний хүрээнд болж сумын 19 залуу идэвх, урамтай хамрагдлаа.