Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

4-р багийн ИНХ-ын хуралдаан болж удирдлагуудаа сонголоо.

2016-12-01

4-р багийн ИНХ-ын хуралдаан болж ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх сонгуулийг зохион байгууллаа.

Багийн ИНХ-ын даргад Д.Чанцалмаа, Д.Санчирдорж, Б.Энхцэцэг, Л.Сүнжидмаа, Л.Ганболд нар өрсөлдөхөд хамгийн олон саналаар өрсөлдөхөд эхний санал хураалтаар Д.Чанцалмаа 44%, Д.Санчирдорж 36%-ийн саналаар бусдыгаа тэргүүлсэнээр дахин санал хураалт явагдаж Д.Санчирдорж 104 хүн буюу 50.45%, Д.Чанцалмаа 102 хүн буюу 49.55%-ийн санал авлаа. ИНХ-ын Тэргүүлэгчдээр Я.Далайхүү, Д.Чанцалмаа, Б.Энхцэцэг, Л.Ганболд нарыг сонгож баталлаа.

Багийн Засаг даргад Х.Сүхбат, Ч.Баярмаа, Л.Энхтуяа, С.Мөнх-Эрдэнэ нар өрсөлдөхөд эхний санал хураалтаар С.Оюундарь 31.83%, Ч.Баярмаа 27.34%-ийн санал авснаар бусдыгаа тэргүүлж дахин санал хураалтад орлоо.

Дахин санал хураалтад 224 хүн санал өгснөөс С.Оюундарийн төлөө 119 буюу 53.12%, Ч.Баярмаагийн төлөө 105 буюу  46.87% нь саналаа өгснөөр С.Оюундарь 4-р багийн Засаг даргад нэр дэвшлээ.