УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд боловсруулагдсан НӨУБ түүний эрх зүйн орчин, Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, Байгаль орчин газрын харилцаа нутгийн удирдлагын шийдвэр, Иргэний оролцоо иргэдтэй харилцах нь агуулгыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд хүргэх сургалтыг 12 сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгууллаа. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулсан уг сургалтанд аймгийн төлөөлөгч, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын 42 хүн хамрагдсан бөгөөд сургалтыг Удирдлагын академийн багш доктор, профессор Я.Бямбаяр, доктор, дэд профессор Л.Отгонтуяа, Үндэсний сургагч багш АИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цогтоо, АЗДТГ-ын санхүү, төрийн сангийн тасгийн дарга Г.Сувд, Чандмань-Өндөр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин нар хөтлөн явууллаа.
Энэхүү сургалт цаашид сумын ИТХ-ын төлөөлөгчдөд хийгдэх бөгөөд 2017 оны 1-р улиралд багтаан зохион байгуулах юм.