Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна.

2016-12-07

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2016.12.07-ны 14 цагаас хуралдуулахад Тэргүүлэгч Б.Аюуш, С.Ишдорж, Х.Буянтогтох, Б.Баярцэцэг, М.Адьяа нар оролцлоо. Ирц 71.4% байлаа. Хуралдаанаар:

1.     Гуравдугаар хуралдааны тов тогтоох тухай

2.     ИТХ-ын хороод, хороодын бүрэлдэхүүн батлах тухай асуудлыг төлөвлөх тухай

3.      ИТХ-ын 2017-2020 онд баримтлан ажиллах үндсэн чиглэлийн боловсруулалтын явцын тухай мэдээлэл сонсох

4.      БОТХБТ-ийн ажилд үнэлгээ өгөх тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан:

1. Гуравдугаар хуралдааны тов тогтоох тухай

2. Байгаль орчны бодлогын тасгийн 2016 оны ажилд үнэлэлт дүгнэлт өгөх тухай тогтоолуудыг батлан гаргалаа.

ИТХ-ын хороодыг 3 байхаар ярилцаж, ажиллах журмыг батлахдаа 1 төлөөлөгч 1 хороонд харъяалагдах, нэг хороо 7 гишүүнтэй байх дээр санал нэгдлээ.

ИТХ-ын үндсэн чиглэлийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Х.Буянтогтох үндсэн чиглэлийн төслийг эцсийн байдлаар 15-нд ИТХ-ын Тэргүүлэгчдээр дахин хэлэлцүүлэхээр тогтлоо.