Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Аймгийн удирдлагууд суманд ажиллаа.

2016-12-18

Өнгөрөгч бямба  гарагт аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар, Иргэний бүртгэл, оюуны өмчийн газрын дарга М.Очирхуяг, Татварын хэлтсийн дарга Ч.Хуншагай, Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр, Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга н.Баттулга, Б.Эрдэнэбилэг нар Чандмань-Өндөр суманд ажиллаа.Ажлын хэсэг төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж цаг үеийн мэдээ мэдээлэл өгч иргэдийн асуулт, санал, хүсэлтэд хариулт өглөө. Иргэдээс:
1. Арьс ширний үнэ авах гэж хоршооллын гишүүн болж мөнгө өгөх нь хүндрэлтэй байна
2. Эргэлтийн эмийн сангийн үйл ажиллагаа, хөнгөлөлттэй эмийн олголт
3. Эрүүл мэндийн даатгалын үр ашиг иргэдэд хүрэхгүй байгаа тухай
4. Малчдын хүүхдийн "Хүүхдийн мөнгө" мөнгийг олгож өгөх ямар бололцоо байна
5. "Боловсролын бирж"-ээр дамжуулан багш сонгон шалгаруулж авах нь орон нутгийн хувьд оновчтой биш байгаа тухай
6. Малын хулгай, гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд анхаарах
7. Шүдний өвчнийг орон нутагт эмчлэх тухай
8.  Өвсөө шатаалгасан айлд тусламж дэмжлэг хүсэх тухай
9. Сургууль цэцэрлэгийн бохирын машин авахад аймгаас туслах тухай асуудлуудыг иргэдээс тавихад албаны хүмүүс чиглэл чиглэлээрээ хариулт өгч 12 жилийн сургууль, цэцэрлэг 2-ын дунд гүний худаг гаргаж өгөх ажлыг газар дээр нь шийдвэрлэлээ.