Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 11 цагаас хуралдахад Тэргүүлэгчид Б.Аюуш, Н.Бор, Н.Эрдэнэчимэг, Х.Буянтогтох, М.Адьяа нар хүрэлцэн ирж ирц 71.4% байлаа. Тэргүүлэгч С.Ишдорж, Б.Баярцэцэг нар чөлөөтэй. Хурлаар:
1. 12 жилийн сургуулийн үндсэн эд хөрөнгийг актлах, данснаас хасах тухай
2. Байгаль орчны тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн 2015 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тогтоолуудыг тус сайтын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол цэсэнд байрлуулна.