Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Аймгийн Цагдаагийн газрын тайлан тавих ажиллагаа манай суманд

2017-01-15

Өнөөдөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 19 цагт зарлагдсан аймгийн Цагдаагийн газрын тайлан тавих ажиллагаа тус суманд боллоо. Ажлын хэсгийг Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Ц.Адьяасүрэн ахалж ирсэн бөгөөд иргэдэд замын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч н.Ганзориг
1. Аймгийн Цагдаагийн газраас 2016 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан
2. Чандмань-Өндөр суманд 2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн статистик
3. Сумын цагдаагийн хэсгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн үйл ажиллагааны талаарх иргэдийн санал бодол
4. Цаашид аймаг, сумын ГХУСАЗЗ-үүдийн хэрэгжүүлбэл зохих ажлын санал авах
5. Иргэдийн асуултад хариулах
6. Иргэдээс судалгаа авах
7. Иргэдэд урлагийн тоглолт үзүүлэх
8. Иргэдийн дунд танин мэдэхүйн АХА тэмцээнийг явуулах ажлуудыг гүйцэтгэлээ. Хэдий амралтын өдөр байсан ч иргэд идэвтхтэй оролцож малын хулгай, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгаа хийх, сумын цагдаагийн хэсгийн хэсгийн төлөөлөгч, цагдаа нараас анхаарч ажиллах ажлын саналыг нээлттэйгээр ярилцлаа.