Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг сурталчлах эрх зүйн сургалт сурталчилгааг ЗДТГ-ын дарга Ж.Баасанжав, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, ЗДТГ-ын Дотоод ажил, эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Э.Бурмаа нар зохион байгууллаа. Сургалтанд ЗДТГ-ын ТЗ-6-аас дээших албан тушаалтнууд, сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн Засаг дарга нар хамрагдлаа. Сургалтаар:
1. Авилгын эсрэг хууль
2. НАНБХАСЗХАС тухай хууль
3. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар тогтоол таниулах
4. Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам
5. ХАС-ХОМ мэдүүлэхэд анхаарах асуудлууд
6. ХАС-ХОМ мэдүүлэхдээ гаргадаг нийтлэг алдаанууд зэрэг сэдвүүдийг танилцуулж, сургалтыг сумын Соёлын төвд зохион байгууллаа.