Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын дарга асан С.Ишдорж, Х.Сүхбат нар "Хүндэт тэмдэг"-ээр энгэрээ мялаалаа

2017-01-31

УИХ-ын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь"  төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн 23 сум 1 тосгоны  517 ИТХ-ын төлөөлөгчийн сургалт зохион байгуулагдлаа. Сургалт 01 сарын 23-31-ний өдрийг хүртэлх хугацаанд аймгийн "Хүүхдийн ордон"-д 4 ээлж, 8 ангид хуваагдан зохион байгуулагдлаа. Сургалтыг Үндэсний сургагч багш аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цогтоо, үндэсний сургагч багш, аймгийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд, үндэсний сургагч багш Чандмань-Өндөр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, үндэсний сургагч багш Ц.Дагийсүрэн нар удирдан явуулсан бөгөөд сургалтын үйл ажиллагаанд аймгийн удирдлагуудаас хүндэтгэл үзүүлэн аймгийн ИТХ-ын "Хүндэт тэмдэг", аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр олон удаа сонгогдсон, НӨУБ-д жинтэй хувь нэмэр оруулсан төлөөлөгчдийг шагнаж урамшууллаа.