Аймгийн Засаг даргын "Хүүхэд, залуучуудыг сонсох өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, "Уламжлалт баяраа-Ухаалаг тэмдэглэцгээе-2" зөвлөгөөн зохион байгуулахтай холбогдуулан ЕБС-ийн сурагчдын дунд "Цагаан сар ба ёс уламжлал" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг сумын ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Номин, ЕБС-ийн нийгмийн ажилтан М.Удамгоо нар санаачлан зохион байгуулсан бөгөөд 5-12 дугаар ангийн 20-н сурагч хамрагдлаа. Хэлэлцүүлгээс хүүхдүүд:
1. Уламжлалт баяраа ёс заншлаа дээдлэн ахас, ихэсээ хүндэтгэн билэг дэмбэрлийн үгийг хэлэлцэх
2. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх /Айл бүхэнд "Гэртээ бүү архи хэрэглээч" гэсэн утга агуулгатай зурагт хуудас хүргэх, Архины эсрэг тэмцэх клуб байгуулах, Гомдлын захидал бичих, Ярилцлага уулзалт хийх, Хүүхдээ сонсооч уриалгыг эцэг, эхчүүдэд хүргэх, Уламжлалт баяраа-Ухаалаг тэмдэглэцгээе зөвлөгөөнд хүүхдүүдийн төлөөлөл оролцуулах, Архи согтууруулах ундаа зардаг дэлгүүр, хувь хүмүүсийг өөр хэрэгтэй зүйлс хийгээч гэсэн уриалга хүргэх, зөвшөөрөлгүйгээр хөдөө багт архи зардаг айлын мэдээллийг цагдаад хүргэх зэрэг ажлуудыг хиймээр байна/ гэсэн саналуудыг гаргалаа.
Хүүхдүүдийн саналыг хөтөлбөр, төсөл болгон боловсруулах ажлыг зохион байгуулагчдын зүгээс хийхээр төлөвлөж, эргэн мэдээлэх болно.