Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

"Уламжлалт баяраа-Ухаалаг тэмдэглэцгээе-2" зөвлөгөөн амжилттай боллоо.

2017-02-20

Цагаан сарыг архигүйгээр тэмдэглэх зорилготой "Уламжлалт баяраа-Ухаалаг тэмдэглэцгээе-2" зөвлөгөөн 2017.02.20-ны өдрийн 12 цагт сумын Соёлын төвд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, Ариун мөр клубын тэргүүн Д.Санчирдорж, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ц.Нарангэрэл, ЕБС-ийн 9а ангийн сурагч С.Болорзул нар илтгэл хэлэлцүүлэн иргэдээс санал авлаа.
4-р багийн иргэн Ж.Давааням:
-Сар шинийн бэлгийг бэлтгэхээс өмнө  зөвлөгөөнийг хийж баймаар байна. Залуучуудыг татан оролцуулмаар байна.
4-р багийн иргэн Г.Ган-Эрдэнэ:
-Хятадын чанаргүй бараа бие биедээ бэлэглэхээ болъё. Боролзгоно, харгана гээд хийж болох болгоныг хийж бэлэглэцгээе.
3-р багийн иргэн Д.Идэрчулуун:
-Айл болгон архи хэрэглэхгүйгээр цагаан сарыг хийцгээе. Архигүйгээр шинэлж байгаа зургаа фэйсбүүкээр тавьж нийтэд түгээх челленж хийе.
3-р багийн иргэн Б.Хишигбаатар:
-Цагаан сар-1000 аяныг дэмжье.
4-р багийн иргэн Б.Дуламсүрэн:
-Манайхан архи дарс хэрэглэдэггүй, айл бүрээс мөнгө нийлүүлээд ахмадуудаа, оюутнуудаа, хүүхдүүдээ баярлуулдаг. Зээгийнхээ үсийг сүү өргөж тэмдэглэсэн. Оймс нэхэж бэлгэнд өгдөг. Эдийн засагт хэмнэлттэй, бие сэтгэлээ шингээсэн сайхан бэлэг болдог.
4-р багийн иргэн Д.Чанцалмаа:
-Гадаадын бэлэг авч эх орныхоо эдийн засгийг хохироомооргүй байна. Архигүй шинэлье. Бэлгээ өөрсдөө үйлдэрлэцгээе.
4-р багийн иргэн Г.Жавзмаа:
-Хүн бүр өөрөөсөө эхлээд архины асуудлыг шийдмээр байна гэсэн саналуудыг гаргасан бөгөөд зөвлөгөөнөөс 4 зүйл бүхий уриалгыг гаргаж цаашид зохион байгуулах ажлуудынхаа талаар ярилцлаа. Ингээд "Уламжлалт баяраа-Ухаалаг тэмдэглэцгээе-2" зөвлөгөөнд оролцсон иргэд сум, орон нутаг нийтээрээ архи тэмдэглэхгүй байхаар шийдвэр гаргаж, нийт иргэдээсээ хүсч уриаллаа.