Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Сумын Эмэгтэйчүүдийн цэнгээнт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

2017-03-08

2016 онд шинээр зохион байгуулагдсан сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс анхны үйл ажиллагаагаа "БИД ХАМГИЙН ЧАДВАРЛАГ нь" урьдчилан батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд эмэгтэйчүүд 5, 5-аар багийн зохион байгуулалтанд орж оролцох бөгөөд авьяас, ур чадвар, хурд авхаалж самбаа, бүтээлч сэтгэлгээ шаардсан 5 төрөлт тэмцээн, багийн БУУХИА тэмцээнд оролцох гэсэн төрлүүдээр багийн 1, 2, 3 дугаар байр, шилдэг 5 номинацид шилдгүүд болохоор өрсөлдсөн билээ. Энэхүү тэмцээнд:
1. Ж.Бямбаа ахлагчтай-Эх үрсийн элбэрэл /Улаан-Асга баг/
2. Б.Дуламсүрэн ахлагчтай-Аривжих Ундарга /Хадгаламжийн бүлэг/
3. Н.Бор ахлагчтай-Цэцэн бэрүүд /12 жилийн сургуулийн ажилчдын баг/
4. Б.Цэрэннадмид ахлагчтай-Энэрэл /Сумын ЭМТ/
5. М.Удамгоо ахлагчтай-Хатан гоо /12 жилийн сургуулийн багш нарын баг/
6. Ц.Мягмар ахлагчтай-Ахмадын золбоо /Ахмадын хороо/
7. Б.Баярцэцэг ахлагчтай-Ээжийн элбэрэл /Хайрхан толгой баг/
8. Г.Ган-Эрдэнэ ахлагчтай-Уран бэр /Хөхөө баг/ багууд цагтаа хүрэлцэн ирж бүртгүүлсний дагуу өрсөлдөж, удирдамжид заасан 5 төрөлт тэмцээн багаараа гүйцэтгэх буухиа тэмцээндээ оролцлоо.
Н.Бор ахлагчтай Цэцэн бэрүүд тэргүүн байр
Б.Цэрэннадмид ахлагчтай Энэрэл баг дэд байр
Б.Дуламсүрэн ахлагчтай Аривжих Ундарга баг гутгаар байр эзэлсэн бол ганцаарчилсан шилдгүүдийн номинацид 5-р багийн малчин Ч.Өлзийсайхан шилдэг "Дээл эсгүүр", 12 жилийн сургуулийн дотуур байрын багш С.Сарантуяа "Монгол бичиг", 3-р багийн ахмад настан Ц.Мягмар "Шилдэг бүтээл", ЭМТ-ийн лаборант Б.Цэрэннадмид "Шилдэг яруу найраг", 12 жилийн сургуулийн Монгол хэл уран зохиолын баг А.Болормаа "Шилдэг зүү сүвлэгч"-ээр шалгарлаа.
Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагааг 4-р багийн иргэн М.Эрдэнэхуяг /60000 төгрөг/, Хөхөө хоршооны эзэн Г.Баттөмөр /22700 төгрөг/, Шивэрт багийн төлөөлөгчид болох Х.Сүхбат, Х.Буянтогтох, Г.Далайхүү, Х.Бадрахгэрэл нар /40000 төгрөг/, Хайрхан толгой багийн төлөөлөгчид болох С.Ишдорж, Ц.Нарангэрэл, Н.Ганбаатар нар /30000/, 12 жилийн сургуулийн багш Л.Энхжаргалын гэр бүлээс өргөмжлөл, 5 ном /46000/-өөр тус тус дэмжлээ.
Энэхүү үйл ажиллагааг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах талаар зохион байгуулсан сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ц.Нарангэрэл, Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин, Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, сумын Ахмадын хорооны дарга Л.Энхтуяа, Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, 12 жилийн сургуулийн Монгол хэл уран зохиолын багш П.Отгонбаяр, Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, 1-р багийн малчин П.Нарангэрэл, Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, сумын ХААН банкны эдийн засагч Р.Баяндалай, Сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, 3-р багийн иргэн Э.Туул нарын зүгээс амаллаа.