Монголын улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос зудад өртсөн малчдад туслах аяны хүрээнд 245000 төгрөгийн тусламж олгосон билээ. Бэлэн мөнгө тараах ажил сумын ХААН банкаар дамжин 02 сарын 23-наас 03 сарын 03-ны өдрүүдэд тараагдсан бөгөөд тус сумаас 20 малчин өрх хамрагдсан юм.
Тус малчин өрхүүдэд МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагаас ирүүлсэн батламж, мэндчилгээг хүргүүлэх тухай сумын УЗХ-ны тэргүүн, дарга нараас багийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө.