Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ

Прокурорын мэдэгдлийн мөрөөр зохиох ажлын төлөвлөгөө

2017-04-05

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Оюунбилэгийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 5/05 "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиолгох тухай" тоотоор өгөгдсөн:
1. Баг, иргэд, төрийн байгууллага, ААН-үүд зайлшгүй мэдэж байх ёстой Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн хууль, Иргэний хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зэргээр сургалт явуулах
2. Нийгмийн хэв журмыг сахих, олон нийтийн газар биеэ авч явах талаар анхааруулж байх хэрэг зөрчилгүй үлгэр жишээч хамт олныг шалгаруулах
3. Төрийн захиргааны байгууллага нь тус сумандаа бусад байгууллага хамт олныг хошуучилж үлгэр жишээч байх ёстой учир ажлын цагаар архи уухгүй байх хэрэг зөрчилгүй хамт олон болох аян өрнүүлэх зэрэг тодорхой ажлуудыг зохиолгох үүргийг 1 сарын хугацаанд өгсөн.
Энэхүү үүргийг хэрэгжүүлэхээр ГХУСАЗСЗ-ийн хуралдаанаар "Прокурорын мэдэгдлийн мөрөөр зохиох ажлын төлөвлөгөө"-г хэлэлцэн баталлаа.